Олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд оролцов
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртэв
Энэтхэг Улсын Банглор хотноо зохион байгуулсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртэв. Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан юм. Энэ удаа ч мөн хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрыг эзэллээ.
Үзсэн: 919
Tweet