Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзлаа
Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уламжлалт, найрсаг харилцаатай Болгар Улсын парламентын гишүүнээр олон удаа сонгогдож, Монгол, Болгарын парламент дахь найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байгаа хатагтай Кировад баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кирова өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын парламентын сонгууль амжилттай явагдсанд баяр хүргээд Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй гэлээ. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо.
Үзсэн: 2232
Tweet