Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-11-2024
монгол

Шинэ мэдээ

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилж байна


Densmaa 2024-08-26 02:08

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана

       Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди манай улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцахаас гадна хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Энэхүү айлчлал нь Оманы талаас Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоож байв.

Үзсэн: 2168

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна