Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-09-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж, эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал


Densmaa 2024-08-26 02:08

Хуралд Монгол, Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Германы эрдэмтэн оролцож байна

         “Монголын эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж, эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарын Түүх, археологи, угсаатан зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын Чингис хаан судлалын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич, түүхч, археологич Николай Николаевич Крадин “Энэ хурлын цаашдын зорилго нь эрдэмтдийн судалгааны үр дүнг танилцуулах юм. Монголын эзэнт гүрэн, Чингис хааныг судалдаг бүх судлаачийг нэгтгэх, тогтмол хурал хийх, тэдний бүтээлийг хэвлэх нь Олон улсын Чингис хаан судлалын холбооны гол зорилго. Монголын эзэнт гүрнийг судалгааны эргэлтэд оруулахдаа дор хаяж 5-6 хэл дээрх сурвалжуудыг нэгтгэж судалдаг учир их өргөн цар хүрээтэй, амаргүй ажил” гэв. Хуралд Монгол, Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Германы эрдэмтэн оролцож байна. Монголын эзэнт гүрний харьяат улс, нэхмэл хийц, материалын соёл, бараа, худалдаа, бэлэг солилцоо, эх сурвалж, гар бичмэлийн өв, бичгийн эх сурвалжийг баяжуулсан археологийн баримтууд, улс төрийн институц, бүтэц, гэр бүл, ураг төрлийн асуудал, шашны сүлжээ, угсаатны цөөнх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ судалгааны үр дүнгээ танилцуулж байна.

Үзсэн: 2086

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна