Монгол Улс ХБНГерман улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Хоёр улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “2 day in Mongolia” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ
Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яам, Бавари мужийн захиргаа болон Оберфранкен Стифтунгийн дэмжлэгтэйгээр хоёр улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “2 day in Mongolia” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Хамтарсан үзэсгэлэнд ХБНГУ-ын алдарт уран бүтээлч А.Р.Пенкийн бүтээлүүд Монголын дүрслэх урлагийн баялаг дүрслэлд нэмэлт болон үзэгчдийн хүртээл болно. Мөн энэхүү үзэсгэлэнгээс баруунд ноёлох Франз Аккерманы нүүдэллэн бүтээх аргачлал, Надин Реннертийн бөө мөргөлийн эрчимд татагдсан аяс, мөнхүү эрчмийг биеэр дамжуулагч Дашдондогийн Бадам, тэнгринизмтэй холбогдох Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, монгол зургийн төлөөлөгч Болдын Номин болон Чингис хааны үеийн үед үлдээсэн өв соёлд дөрөөлсөн Ганболдын Гэрэлхүү нарын бүтээлтэй танилцах боломжтой.
Үзсэн: 5603
Tweet