Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо болно
Чуулга уулзалтад 15 улсын төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, 20 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг салбарын манлайлагч эмэгтэйчүүд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23 -нд "Ногоон ирээдүйн төлөө" сэдвийн хүрээнд зохион байгуулна. Чуулга уулзалтад 15 улсын төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, 20 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг салбарын манлайлагч эмэгтэйчүүд оролцохоос гадна Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхийн зэрэгцээ айлчлалынхаа хүрээнд уг чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно. Мөн Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Болгар Улсын парламентын орлогч дарга нар монгол улсад ирнэ.
Үзсэн: 5590
Tweet