Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-09-2024
монгол

Шинэ мэдээ

“Япон фестиваль Монголд 2024” Сүхбаатарын талбайд боллоо


Densmaa 2024-08-19 10:08

Наадмын хүрээнд Монгол, Японы уран бүтээлчдээс гадна анимэ дууны тэмцээн, косплей, e-спорт, кэндо, каратэ, хошин болон илбийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болсон

“Япон фестиваль Монголд 2024” Сүхбаатарын талбайд боллоо. Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаагаар харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлж хоёр орны хөгжлийг эрчимжүүлэх зорилготой “Бүхнийг ирээдүйн төлөө” уриан доор хоёр орны бизнес, боловсрол, соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаа холбоо, цаашдын ирээдүйг авч явах шинэ үеийнхний төлөө энэ жилийн наадмыг чиглүүлжээ. Наадмын хүрээнд Монгол, Японы уран бүтээлчдээс гадна анимэ дууны тэмцээн, косплей, e-спорт, кэндо, каратэ, хошин болон илбийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болсон. Мөн фестивальд монгол залуучуудыг Япон улсад ажиллахад зуучлах компаниуд оролцож байна. Тус компаниар зуучлуулсан нөхцөлд тус компанитай хамтын ажиллагаатай японы 4800 компанид ажиллах боломжтой ажээ. Япон улсын элчин сайдын яам тус фестивалийг дэмжин ажиллаж байна.

Үзсэн: 4934

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна