Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгчид орон нутагт ажиллалаа


Densmaa 2024-08-19 10:08

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг 2017-2022 онд хэрэгжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллыг сайжруулахад тодорхой үр дүн гарчээ

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Өрен Шлейн болон мэргэжилтнүүд  Говь-Алтай аймагт ажиллалаа. Олон улсын байгууллагын төлөөлөгчид төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцаж, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлэн, Есөнбулаг, Хөхморьт, Бигэр суманд ажиллалаа.  Дээрх суманд өмнө нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлсэн юм. Мөн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг 2017-2022 онд хэрэгжүүлж,  хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллыг сайжруулахад тодорхой үр дүн гарчээ. 

Үзсэн: 2608

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна