АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав
Талууд Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. Ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэв. Элчин сайд Ричард Буанган Монгол, АНУ-ын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв. Талууд Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.
Үзсэн: 7107
Tweet