Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын боловсролын салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв


Densmaa 2024-08-13 12:08

Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, олимпиадын хуваарийг баталсан зэргээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, хөтөлбөрийг сайжруулах талаар ярив

      Монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар холбогдох албаныхан санал солилцлоо. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ч.Ундрам Монголын боловсролын зорилго, хөтөлбөр, орчин нөхцөл, багш, хүний нөөц, чадавх зэрэг тулгамдсан асуудалд шийдэл дэвшүүлсэн танилцуулга хийлээ. Тэрбээр, Монгол Улс өнөөдрийг хүртэл сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын стандарт байдаггүйг онцлоод ирэх дөрвөн жилд боловсролын стандарттай, үндэсний хөтөлбөртэй, сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж дуусгахаас эхлээд хүүхдийн сурч боловсрох орчин нь шаардлага хангасан, багшийн нэр хүнд өссөн, хиймэл оюун ухаанд суурилсан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоотой болох зэрэг асуудалд салбарын яам  анхаарч, томоохон шинэчлэл хийж ажиллах шаардлагатай байна гэв. Мөн Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, олимпиадын хуваарийг баталсан зэргээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн агуулга, хөтөлбөрийг сайжруулах, сурагчийн дүрэмт хувцасны шинэчлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын журмыг шинэчлэх зэрэг салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

Үзсэн: 7148

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна