“Постер триенналь-2024” үзэсгэлэнг Монгол Улсад зохион байгуулж байна
Уг форумаар дамжуулан монгол залууст хиймэл оюун ухаан, дэлхийн дизайны хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна
Монголын урчуудын эвлэл, Соёл, урлагийн их сургууль, БНСУ-ын дизайнерын холбоо хамтран 12 дахь удаагийн “Постер триенналь-2024” үзэсгэлэнг Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ хүрээнд хүрээнд Солонгосын профессор болон дизайнерууд үндэсний брэнд дизайныг хэрхэн бий болгох чиглэлээр “Flow design forum”-д илтгэл танилцуулав. Уг форумаар дамжуулан монгол залууст хиймэл оюун ухаан, дэлхийн дизайны хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй талаараа СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн зураасан зургийн багш З.Уянга ярилаа. Түүнчлэн цаашид энэ салбар манай улсад илүү хөгжих боломжтойг онцолсон юм.
Үзсэн: 4824
Tweet