Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол хүүхдийн загварын долоо хоног Сөүл хотод болно


Densmaa 2024-08-12 10:08

Тус шоунд манай улсаас 5-17 настай, 32 өсвөрийн загвар өмсөгчийг оролцуулахаар сонгож, бэлтгэлийг нь хангаж байна

      Монгол хүүхдийн загварын долоо хоног БНСУ-ын Сөүл хотод болно. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага хамтран энэ сарын 20-27-нд Сөүл хотын Сонбүг дүүрэгт зохион байгуулах аж. Тус шоунд манай улсаас 5-17 настай, 32 өсвөрийн загвар өмсөгчийг оролцуулахаар сонгож, бэлтгэлийг нь хангаж байна. Түүнчлэн Солонгост амьдарч буй 30 хүүхдийг шалгаруулан оролцуулна. БНСУ-д 54 мянга орчим монгол ажиллаж, амьдардаг. Тэдний 8000 нь хүүхэд. Тэдгээр хүүхдэд үндэсний хувцасны загвар, өв уламжлалыг таниулах, монгол хүүхдийн хүсэл тэмүүллийг дэмжих давхар ач холбогдолтойг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал онцолж байв.

Үзсэн: 3088

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна