Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-11-2024
монгол

Шинэ мэдээ

Энэтхэгийн арми “Хааны эрэлд 2024” олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна


Densmaa 2024-08-07 03:08

“Хааны эрэлд 2024” олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Энэтхэгийн арми оролцож байгаа нь хоёр орны "гуравдагч хөрш"-ийн батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаанд чухал алхам юм.

    Улаанбаатар хотноо 2024 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд 2024” олон улсын энхийг сахиулах ажиллагааны 3 дахь удаагийн сургуулилтад Энэтхэгийн арми оролцож байна. 

Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд энэ жил дэлхийн 20 гаруй улс оролцож, энхийг сахиулах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан сургуулилт хийж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Хааны эрэлд” сургуулилт нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн бэлэн байдал, түүнийг дээшлүүлэх, хамтарсан ажиллагаанд харилцан ажиллах чадварыг дэмжих чухал талбар болон жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Долдугаар сарын 27-нд болсон нээлтийн ёслолын арга хэмжээ Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан соёлын гайхамшигт хөтөлбөрөөр дүүрэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүрэлцэн ирж үндэстэн дамнасан энэхүү сургуулилалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн бол БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Гоцурве мөн нээлтийн ёслолд оролцож, Мадрасын дэглэмтэй Энэтхэгийн цэргүүдийг угтан авч, сургуулилтад нь амжилт хүссэн байна. 

Мадрасын дэглэмийн (WLI) 4-р батальоны бүх зэрэглэлийн 40 алба хаагчаас бүрдсэн Энэтхэгийн арми энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцолоо. Тэд цуваа хамгаалалт, бүслэлт, эрэн хайх ажиллагаа, энгийн иргэдийг хамгаалах, соёлын солилцоо зэрэг олон төрлийн хамтарсан сургуулилт, арга хэмжээнүүдэд оролцож байгаа юм. Энэтхэгийн арми “Хааны эрэлд 2024” сургуулилтад оролцож байгаа нь Энэтхэг улс тухайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахад тууштай зүтгэж байгаагийн илэрхийлэл юм. Энэтхэгийн арми түнш орнуудын хамтаар идэвхтэй оролцсоноор, энэхүү үндэстэн дамнасан сургуулилтыг амжилттай явуулахад чухал хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Энэтхэгийн армийн оролцооны гол зорилго нь үндэстэн дамнасан орчинд энхийг сахиулах ажиллагаанд хүчээ бэлтгэх явдал юм.

    "Хааны эрэлд 2024” дасгал сургуулилтын нэг чухал хэсэг нь оролцогч улс орнуудын соёлын хөтөлбөр юм. Энэтхэгийн арми бусад оролцогчидтойгоо баялаг өв соёлоо хуваалцах, улмаар бусад үндэстний олон янзын соёлтой танилцахыг эрмэлздэг. Энэхүү соёлын солилцоо нь энхийг сахиулах ажиллагаанд үр дүнтэй хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг харилцан хүндэтгэл, ойлголцлыг бий болгодог хүчин зүйл юм. Хамтарсан сургалт нь Энэтхэгийн армийн бие бүрэлдэхүүний чадавхийг дээшлүүлэх, тэднийг энхийг сахиулах үйл ажиллагаанд бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Энэхүү сургуулилт нь Энэтхэг, Монгол хоёр орон энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцоход бие биетэйгээ нягт харилцаа тогтоох боломжийг олгодог. Энэхүү арга хэмжээнд Энэтхэгийн арми оролцож байгаа нь Энэтхэг, Монгол хоёр орны гүн гүнзгий найрамдал, стратегийн түншлэлийн харилцааг харуулж байна. Энэхүү сургуулилт нь Энэтхэгийн арми дэлхийн энхийг сахиулах үйлсэд мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, тууштай байдлаараа хүчин зүтгэдгийг гэрчлэх болно. Энэхүү сургуулилт нь хоёр орны харилцаа холбоог улам бэхжүүлж, цаашид цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замыг нээх болно. Харилцаа холбоог үр дүнтэй бэхжүүлж, цэргийн бэлэн байдлыг дээшлүүлж байгаа энэхүү арга хэмжээ нь хоёр орны “гуравдагч хөршийн бүс нутгийн батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаанд чухал алхам болно".

Үзсэн: 4634

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна