"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-өөр суралцах магистр, докторууд
Монголд 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт нийт 416 оюутан залуус суралцан төгсжээ
"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-өөр суралцах магистрын 23 дахь, докторын найм дахь ээлжийн оюутнуудыг үдэх ёслол Япон Улсын Элчин сайдын яаманд болов. 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь ирээдүйд манлайлан удирдах чадвар бүхий боловсон хүчнийг Япон улсад ахисан түвшний хөтөлбөрийн оюутнаар хүлээн авч суралцуулан, энэ хугацаандаа эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой юм. Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 улсад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнөөг хүртэл нийт 6,000 гаруй оюутан Японд суралцаад байна. Харин Монголд 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт нийт 416 оюутан залуус суралцан төгсжээ. Энэхүү хөтөлбөрөөр суралцах эдгээр оюутан залуус эх орондоо буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна гэж Япон Улсын ЭСЯ мэдээлэв.
Үзсэн: 4234
Tweet