Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13,14-09-2024
монгол

Шинэ мэдээ

“Даншиг-Хүрээ цам 2024” наадам ирэх сарын 3, 4-нд Хүй долоон худагт болно


Densmaa 2024-07-31 12:07

Монгол үндэстний таван тансаг идээний үзэсгэлэн худалдааг явуулахаар бэлтгэжээ

“Даншиг-Хүрээ цам 2024” наадам ирэх сарын 3, 4-нд Хүй долоон худагт болно. Наадам Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой юм. Уг наадамд монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, буриад болон өвөрмонгол бөхөөр тус бүр 64 хүчтэн барилдана. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Очирваанийн тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх үйл ажиллагаа болох ажээ. Мөн “Улаанбаатар 385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жороо мориноос гадна хоёр насны хурдан морины уралдаан, морьт харвааны тэмцээн, шагайн харвааны тойром, үндэсний сур харваа болон сээр цохих тэмцээн зохион байгуулахаас гадна таван монгол үндэстний таван тансаг идээний үзэсгэлэн худалдааг явуулахаар бэлтгэжээ.

Үзсэн: 2532

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна