“Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” Улаанбаатар хотноо болно
Чуулга уулзалтын үеэр “Mongolian Diaspora festival 2024" болох талаар зохион байгуулагч нар мэдээллээ
“Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” ирэх 7 хоногт Улаанбаатар хотноо болох гэж байна. Чуулга уулзалтыг ГХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ хамтран зохион байгуулна. Энэ удаагийн чуулга уулзалтаар гадаад дахь монголчуудын гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал, монгол бахархал, өв соёл, эх орноо сурталчлах, эх хэл, түүх, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргахаар болжээ. Чуулга уулзалтын үеэр “Mongolian Diaspora festival 2024" болох талаар зохион байгуулагч нар мэдээллээ. Фестиваль нь гадаадад сурч, амьдарч буй оюутан залуучууд хоорондоо танилцах, харилцаа холбоо тогтоох боломжийг олгох аж. Мөн энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчид болон төрийн болон ТББ-ууд яармаг худалдааны асар нээж фестивалийн турш үйлчилж, бэлэг дурсгал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, боловсролын тэтгэлэг, зууч, олон улсын нислэг, ачаа тээвэр, карго үйлчилгээгээ танилцуулах юм.
Үзсэн: 2206
Tweet