"Ууланд дэлгэсэн дэлхийн хамгийн том төрийн далбаа"-г дэлгэж байна
Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл болсон бахархалт төрийн далбаагаа 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг мэргэжлийн ур чадварыг шингээн, эх орондоо бүтээжээ
“Парис-2024" олимпын наадмын нээлттэй холбогдуулан "Ууланд дэлгэсэн дэлхийн хамгийн том төрийн далбаа"-г дэлгэж байна. Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл болсон бахархалт төрийн далбаагаа 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг мэргэжлийн ур чадварыг шингээн, эх орондоо бүтээжээ. Энэхүү төрийн далбааг уулын бэлд дэлгэсэн бөгөөд "Ууланд дэлгэсэн дэлхийн хамгийн том төрийн далбаа" гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож буй. Үүгээр эх орноо төлөөлөн эр зориг, тэсвэр хатуужлаа сорих Монголын баг тамирчдадаа монгол ард түмний эв нэгдэл, сүр хүчээр бэлэг барин, олимпын тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг өөд өөд нь мандуулахыг бэлгэдэн, амжилт хүсэж, Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчлах зорилготой юм.
Үзсэн: 2244
Tweet