ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны арав дахь түрүүгээ хүртлээ
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах болоогүй гэдгээ харуулж, бэртлээсээ эргэн ирж Нагоя башёд түрүүлэв
Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өндөрлөж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны арав дахь түрүүгээ хүртлээ. Башё эхлэхээс өмнө Ёкозүнагийн зөвлөлөөс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж байгаа гэв. Бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй түүнийг долоо болон есдүгээр сарын башёд ямар амжилттай барилдахыг харгалзан зодог тайлуулах эсэхийг нь шийднэ гэх мэдээ гарсан юм. Тэгвэл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах болоогүй гэдгээ харуулж, бэртлээсээ эргэн ирж Нагоя башёд түрүүлэв. Өдгөө 32 настай ёкозүна Тэрүнофүжи хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлээд байсан юм.
Үзсэн: 1573
Tweet