Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

Хомын талд тахийн сүрэгтэй танилцах боломжтой боллоо


Densmaa 2024-07-22 12:07

Улаанбаатар хотоос 1400 километрийн алсад байрлах Хомын талын байгалийн цогцолборт газарт “ТАХЬ” эко жуулчны бааз үүд хаалгаа нээсэн байна

      Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын байгалийн цогцолборт газарт очиж, тахийн сүрэгтэй танилцах боломжтой боллоо. Улаанбаатар хотоос 1400 километрийн алсад байрлах Хомын талын байгалийн цогцолборт газарт “ТАХЬ” эко жуулчны бааз үүд хаалгаа нээсэн. Байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой энэхүү цогцолбор газарт дотоодын болон гадаадын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байв. Хомын талын тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлын тухай мэдлэг мэдээллийг эндээс жуулчид авах боломжтой. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог шинж байдал, ач холбогдлыг хүмүүст илүү сайн танилцуулах боломж бүрдээд буй юм. Энэ жил гэхэд Франц улсаас Монгол Улсад суугаа Эрхэмсэг ноён Элчин сайд Себастьян Сүрүн, түүний гэргий Шарлотта Сүрүн нар Хомын талын Байгалийн цогцолборт газраар зочилж, Тахь баазад тухлан саатжээ.  Тэртээ 20 жилийн өмнө Хомын талын анхны 22 тахь Франц улсаас ирсэн байсан бол элчин сайд Шадовфакс хэмээх 2 унага үрчлэн авсан байна. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц, хамт олноороо Хомын талын Байгалийн цогцолборт газарт байрлах Тахь эко баазад зочлон ирж, тахь сэргээн нутагшуулж буй 20 жилийн ажлын туршлага байгаль хамгааллын үр дүнтэй танилцсан. Өнгөрсөн жилийн 9-р сард Францаас анхны жуулчдаа хүлээн авснаас хойш өнөөдрийн байдлаар 100 гаруй жуулчин Хомын талыг зорин иржээ. 

Үзсэн: 3205

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна