Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа үйлдэв.
Уул хайрхны тэнгэрийг тайх ёслол бол байгаль эхээ хайрлагч, төр ёсоо дээдлэгч нүүдэлчин монгол түмний минь түүх соёлын өв, төрт ёсны уламжлал шингэсэн эрхэм үнэт зүйл билээ
Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа үйлдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулжээ. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Монголчууд бид хүйн холбоотой байгаль дэлхий, амин хэлхээтэй арван гурван Алтайдаа хүндэтгэл үзүүлж, бурхад бууж үгээ дайдаг Бурхан буудай уулынхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаагаа өргөн дэлгэр үйлдлээ. Уул хайрхны тэнгэрийг тайх ёслол бол байгаль эхээ хайрлагч, төр ёсоо дээдлэгч нүүдэлчин монгол түмний минь түүх соёлын өв, төрт ёсны уламжлал шингэсэн эрхэм үнэт зүйл билээ" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Үзсэн: 3166
Tweet