Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06,07-09-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол сурагчид олон улсын олимпиадад оролцож байна


Densmaa 2024-07-22 12:07

Өнгөрсөн 5 дугаар сард Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай сурагчид хос хүрэл медаль хүртэж, 2 шагналт байр эзэлсэн амжилт гаргаад байгаа билээ

       Олон улсын математикийн 65 дугаар олимпиад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Батт хотод зохион байгуулж, дүнгээ гарлаа. Тус олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт гаргав. Ингэснээр Монголын баг 142 оноогоор 16 дугаар байранд орлоо.  Мөн Олон Улсын физикиийн 54 дүгээр олимпиад Иран улсын Исфахан хотод 2024 оны 7 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохиогдох юм. Энэхүү олимпиадад дэлхийн 50 гаруй орны 200 орчим сурагч, 150 орчим багш, дасгалжуулагч оролцоно. Өнгөрсөн 5 дугаар сард Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай сурагчид хос хүрэл медаль хүртэж, 2 шагналт байр эзэлсэн амжилт гаргаад байгаа билээ. Түүнчлэн Монгол Улсын баг олон улсын химийн 56 дугаар олимпиадад оролцохоор Саудын Арабын Рияд хот руу хөөрлөө. Энэ удаагийн олимпиадын онцлог нь шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу 8-12 хувь алтан медаль, 18-22 хувь мөнгөн медаль, 28-32 хувь хүрэл медаль тус тус эзлэх юм. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, бүс нутгийн химийн шинжлэх ухааныг сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог ихэсгэх зорилготой юм.

Үзсэн: 2505

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна