Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06,07-09-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиуг манай улсад айлчиллаа


Densmaa 2024-07-16 12:07

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиуг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийлээ.

    Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиуг нар уулзалт хийж, талууд манай улсад тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүүлж буй хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна. Ерөнхий захирал Чу Донгиу айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Үндэсний их баяр наадам”-ыг үзэж сонирхжээ.

Үзсэн: 2271

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна