Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06,07-09-2024
монгол

Шинэ мэдээ

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийлээ


Densmaa 2024-07-16 12:07

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдсан юм. Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-тай албан ёсны уулзалт хийж, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүндэт зочноор оролцсон.

     Айлчлалын үеэр талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм. Албан ёсны уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар Монгол, Бутаны “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaсан найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог төр, Засгийн газар, Парламент зэрэг бүхий л түвшинд өргөжүүлэхээр санал нэгджээ. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол, Бутаны энхийг сахиулагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн хүчин зүтгэж буйг өндрөөр үнэлэв. Энэ хүрээнд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд бутаны тал үргэлжлүүлэн оролцож, туршлага солилцон хамтран ажиллахаар тогтсон байна.

    Айлчлалын хүрээнд Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бутаны Хаант Улсын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бутаны Хаант Улсын Боловсрол, ур чадвар хөгжлийн яам хоорондын Боловсролын салбар дахь харилцан ойлголцлын санамж бичиг; Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МNB) болон Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац (BBSC) хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус зурлаа.

     Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бутаны Хаант Улсад төрийн айлчлал хийхийг урьсан юм.

     Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хэтийн төлөвийг тодорхойлох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд түүхэн ач холбогдолтой боллоо.

Үзсэн: 2299

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • Мы предлагаем услуги по написание и размещение положительных отзывов про Вас в интернете!!! Работаем с самыми популярными площадками: yandex.ru, google.ru, zoon.ru, yell.ru, otzyvru.com, ru.otzyv.com, 2gis.ru, hh.ru, pravda-sotrudnikov, spr.ru и многик другие. Сайт https://otzyvtop.creatium.site/ Тел. 985-882-26-76 E-mail otzyv.top10@gmail.com