НҮБ-ын Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламж
Хүмүүнлэгийн тусламжийг малчин эмэгтэйчүүдэд хүргэхэд НҮБ-ын Хүн амын сантай Онцгой байдлыг ерөнхий газар хамтран ажиллаж байна
Монгол орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас 2023 оны өвөл, 2024 оны хавар цаг агаар хүндэрч сүүлийн тавин жилд тохиогоогүй зудын нөхцөл байдал үүссэн. НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг есөн аймгийн 72 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэж байна. Хүмүүнлэгийн тусламжийг малчин эмэгтэйчүүдэд хүргэхэд НҮБ-ын Хүн амын сантай Онцгой байдлыг ерөнхий газар хамтран ажиллаж байна. Ажлын хэсэг орон нутгийн удирдлагатай зудын гамшгаас үүссэн нөхцөл байдал, тусламж дэмжлэгийн талаар болон ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлын талаар санал солилцож байна.
Үзсэн: 7430
Tweet