"The Hu" хамтлаг 2024 оны долдугаар сарын 10-нд эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ
2024 онд хоёр дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна
Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй "The Hu" хамтлаг 2024 оны долдугаар сарын 10-нд эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр товлосон. Хамтлагийн залуус 2019 оны тавдугаар сарын 24-нд эх орондоо анхны бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд 2024 онд хоёр дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Тэд 2016 оноос хойш олон улсын хэмжээний 350 гаруй тоглолтод оролцжээ. Монгол хамтлаг түүхэндээ анх удаа “Billboard”-ийг тэргүүлсэн нь "The Hu". Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог нь өнгөрөгч дөрөвдүгээр сард “Billboard”-ийг тэргүүлж, тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA жагссан юм. Анхны "Гэрэг" нэртэй цомог нь олон амжилт дагуулсан. Тэдний “The Gereg” цомгийн нээлт есдүгээр сарын 13-нд АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэлсэн. “The Gereg” цомог нийт есөн дуутай. Үүнд: “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve”, “Shireg Shireg”, “Song of Women” зэрэг дуу багтаж байна.
Үзсэн: 1904
Tweet