Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ
Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулна
Монгол Улсын байнгын ажиллагаатай ес дэх удаагийн парламентын 126 гишүүнийг сонголоо. Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тангараг өргөх анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах хуультай. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар долоодугаар сарын 3-нд анхдугаар чуулганыг хуралдуулахаар төлөвлөсөн байна. Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдан явуулна. Уг чуулганаар УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг сонгоно. Улмаар улсын баяр наадмаас өмнө Засгийн газрыг байгуулахаар тогтсон гэдгийг зарим эх сурвалж мэдээлж буй. Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулна.
Үзсэн: 1911
Tweet