Санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулжээ
Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцсон
Монгол улсад УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дуусч бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцсон. Нийт 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй гэдгийг СЕХ мэдээлэв. Ийнхүү улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулжээ.
Үзсэн: 1293
Tweet