Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-06-2024
монгол

Шинэ мэдээ

“Энэ жилийн наадмын нээлт, хаалт “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” нэртэй


Densmaa 2024-06-27 01:06

Үндэстнийхөө өв соёл, язгуурын өв соёлыг орчин үеийн техник технологитой холбон бүрэн автомат тайзан дээр харуулна. Энэ бүхнийг харуулахаар нийт 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоно

         Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын талаар ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ жилийн наадмын нээлт, хаалт “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” нэртэй. Хүн төрөлхтөний үүсэлтэй холбоотой, балар эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн соёлын үлдээсэн ул мөр манай өргөн дэлгэр, уудам орны өнцөг булан бүрт бий. Хадны сүг зураг гэх мэт. Тиймээс эдгээр олдож буй археологийн үнэт олдворуудыг инновацийн бүтээл болгон орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж үзүүлэхээр мюзикл хэлбэрээр наадмын нээлтийг хийх гэж байна. Үндэстнийхөө өв соёл, язгуурын өв соёлыг орчин үеийн техник технологитой холбон бүрэн автомат тайзан дээр харуулна. Энэ бүхнийг харуулахаар нийт 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр наадмын нээлт, хаалтыг хийх гэж байна. Наадмын нээлтийн бэлтгэл ажил 85 орчим хувьтай үргэлжилж байна” хэмээлээ.

Үзсэн: 1207

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна