Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-06-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналыг энэ сарын 28-ны өдөр хураана


Densmaa 2024-06-27 01:06

Нэр дэвшигчийн хамгийн залуу нь 25, хамгийн өндөр настай нь 79 настай нэр дэвшигч байна

      УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналыг энэ сарын 28ны өдөр хураана. Энэ удаагийн сонгуульд оролцохоор 19 нам, 2 эвслээс 1416 нэр дэвшигч бүртгүүлэхээр баримт бичиг ирүүлснээс МУ-ын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг баримтлан 1341 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгов. Нэр дэвшигчийн хамгийн залуу нь 25, хамгийн өндөр настай нь 79 настай нэр дэвшигч байна. Нийт нэр дэвшигчийн 520 буюу 38,8 хувь эмэгтэй нэр дэвшигчээр бүртгэгдсэн. МУ түүхэндээ УИХ-ын 126 гишүүнтэй болохоор 9 дэх удаагийн сонгууль зохион байгуулж байна. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16352 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ гаргажээ. Зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчдын 5247 нь нийслэлд, 11105 нь орон нутагт байна. Хэсгийн хорооны гишүүд өнөөдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг авах юм. Зөөврийн хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог. Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.

Үзсэн: 1207

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна