Азийн бүсийн биологийн олимпиадад “Шинэ-Үе” сургуулийнхан амжилттай оролцов
Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртсэн бол есдүгээр ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байрт шалгарсан байна
Узбекистан улсын Бухара хотод болсон Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн биологийн олимпиадад “Шинэ-Үе” сургуулийн багш Д.Чинзориг, хоёр сурагчийнхаа хамт оролцжээ. Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртсэн бол есдүгээр ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байрт шалгарсан байна. Азийн бүсийн биологийн олимпиадыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагч өрсөлджээ.
Үзсэн: 7559
Tweet