“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно
БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулна
Монголын урлагийн зөвлөлөөс “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Гурав дахь удаагийн наадмын хүрээнд БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх ажээ. Тухайлбал, Солонгосын “Мүдэн” бүжгийн хамтлаг болон монгол бүжигчдийн хамтарсан нүүдлийн урлан-туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн “Улаанбаатар” театр, Монгол Улсын консерваторт бүжиг дэглээчид, бүжигчдийн чадавхыг дэмжих зорилгоор Австрали, Унгар, Германы бүжиг дэглээч нарын лекц, сургалтыг зохион байгуулах юм. Энэ удаагийн наадамд Унгарын бүжиг дэглээч Золтан Фёдор, Германы бүжиг дэглээч Фабиан Конн, Австралийн бүжиг дэглээч Нэрида Маттэй, Австралийн бүжигчин Жэйд Брайдер, Надиа Милфорд зэрэг уран бүтээлч оролцоно.
Үзсэн: 2109
Tweet