Монголын жүдочид Парисын олимпод зодоглох эрхээ авлаа
Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлана
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан Парисын олимпод 10 жинд зодоглох эрхээ авлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 25-нд Олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлана. Мөн олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулна. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглоно.
Үзсэн: 1293
Tweet