“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа
Энэ удаагийн бага хуралд 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 230 гаруй төлөөлөгч оролцов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн бага хуралд 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 230 гаруй төлөөлөгч оролцов. Олон улсын IX бага хуралд оролцсон төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтууд” гэсэн таван салбар хуралдаан хийв. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн бөгөөд 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос зохион байгуулж байна. Тус бага хурлыг албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон буюу 1.5 сувгийн түвшинд 2017 оноос зохион байгуулж ирсэн.
Үзсэн: 3376
Tweet