Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06,07-09-2024
монгол

Шинэ мэдээ

“Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно


Densmaa 2024-06-05 01:06

Уг наадамд оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өссөн байна

      Жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг “Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно. Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран зохион байгуулж буй уг наадам Цонжинболдогт болох бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлж байна. Тухайлбал, уг наадамд оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өссөн аж. “Талын салхи 2024” олон улсын мото наадмын үеэр мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, DJ шоу, циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээ болно.

Үзсэн: 2489

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна