Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06,07-09-2024
монгол

Шинэ мэдээ

Чингис хаантай холбоотой 120 гаруй ном Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төвд хандивлалаа


Densmaa 2024-05-31 12:05

АНУ-ын иргэн, түүх сонирхогч Маури А.Кравиц агсан Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбогдох 400 гаруй ховор нандин судалгааны ном бүтээл дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулжээ

       АНУ-ын иргэн Маури Кравиц агсны гэр бүлээс түүний хувийн номын сангийн Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбоотой 120 гаруй номыг Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төвд хандивлалаа. Эдгээр номыг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол Монгол Улсын Үндэсний номын санд  Энэ үеэр Монгол Улсын Үндэсний номын сан Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төв харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт тусгаснаар Маури Кравицийн цуглуулгаар Үндэсний номын санд үзэсгэлэн гаргаж, нэг сарын хугацаанд өргөн олноо толилуулахын зэрэгцээ Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хамтран судалгааны эргэлтэд оруулах юм. АНУ-ын иргэн, түүх сонирхогч Маури А.Кравиц агсан Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбогдох 400 гаруй ховор нандин судалгааны ном бүтээл дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулжээ. Түүний хувийн номын сангийн эдгээр бүтээлээс үр хүүхэд, ач зээ нар нь Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төвд 120 гаруй ховор чухаг ном, гар бичмэл хандивлаж, дотоод гадаадын монголч эрдэмтэд, залуу судлаачдын хүртээл болгож байна. Эзэнт гүрний аж амьдрал, түүх, шашин шүтлэг, улс төр, их хааны онгоны талаарх мэдээллийг багтаасан эдгээр бүтээлийн дээжсээс онцолбол, 1860 онд хэвлэгдсэн Жэкоб Абботтын “Чингис хааны түүх” номын анхдугаар хэвлэл, А.Боёле “Монголын дэлхийн эзэнт гүрэн” 1977, С.Хедин “Говийн нууц” 1933, Р.Груссет “Дэлхийг байлдан дагуулагч”, “Чингис хааны амьдрал” 1966 гэх мэт ном багтжээ. Үүнээс гадна Маури Кравицийн номын тэмдэглэл, монгол эрдэмтдээс дурсгал болгон өгсөн гарын үсэгтэй ховор нандин номууд, газрын зурган хавсралтууд ч байгаа аж. Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны шүтэн бишрэгч тэрбээр 2000 оны үед их хааны онгоныг эрэн хайх ажиллагаанд 1.2 сая ам.доллар цуглуулан хэд хэдэн удаа хээрийн судалгааны анги удирдан зохион байгуулж байжээ.

Үзсэн: 5007

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна