Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-19-10-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр


Densmaa 2024-05-29 12:05

Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна

      УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо. Тэрбээр өнөөгийн дэлхийн улс орнууд геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдэн гарч буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг даван туулахын төлөө улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэхэд оролцох явдал чухал байна. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна гэв.

Үзсэн: 2899

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна