Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллалаа
Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс эхэлсэн” гэдгийг ерөнхий сайд тодотгов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо Хэнтий аймгийн Биндэр суманд ажиллалаа. Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл цэг, Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс эхэлсэн” гэдгийг ерөнхий сайд тодотгоод үндэсний хорооны хуралдаан түүхэн газарт болж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийллээ. Эл нутаг усанд 1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүжинд Чингис хаан цол өргөж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.
Үзсэн: 1883
Tweet