Монгол-БНСУ хоорондын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”
хоёр орны хоорондох бараа, үйлчилгээний худалдаа, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах зэрэг үндсэн асуудлаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээг хамрав
Монгол-БНСУ хоорондын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгууллаа. БНСУ нь манай экспортын гурав дах том зах зээл, импортын дөрөв дэх том түнш улс бөгөөд 53 мянга орчим монгол иргэд БНСУ-д сурч, ажиллаж, амьдардаг, нийгэм, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай улс юм. Энэ удаагийн хэлэлцээр нь хоёр орны хоорондох бараа, үйлчилгээний худалдаа, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах зэрэг чөлөөт худалдааны үндсэн асуудлаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан 14 бүлгийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог. Уул уурхайн бус салбарт Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдын зах зээлийг тэлэх, шинээр нээх, хөрөнгө оруулалт татах, дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй байна. Хэлэлцээр байгуулагдсанаар хөрөнгө оруулалт, шинэ бизнес, үйлдвэрүүд нэмэгдэж гадаад улсад ажил хийж буй залуучууд эх орондоо ажлын байртай, өндөр цалинтай, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж хүүгийн түвшин буурах, эдийн засаг төрөлжиж экспорт нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
Үзсэн: 2121
Tweet