Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж, пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Мөн 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв. Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь алтан медалиа, мөн ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардаж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас 20 тамирчин өрсөлдөж байна.
Үзсэн: 807
Tweet