Дэлхийн шилдэг 111 буудлын нэг нь ”Чингис хаан” нисэх буудал боллоо
“Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна хэмээн дүгнэжээ
Дэлхийн шилдэг 111 буудлын нэг нь ”Чингис хаан” нисэх буудал боллоо. Тус олон улсын нисэх буудал 2023 оныг түүхэндээ хамгийн олон буюу 1.7 сая гаруй зорчигч хүлээн авсан амжилтаар үдсэн. Улмаар 2024 онд Монголын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртэв. Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлдэг. Мөн хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж, байгууламжийн стандарт зэрэг нь таван онооны шалгуур хангасан байна. Үүнээс гадна “Скайтракс” олон улсын байгууллагаас нисэх буудлын угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэлх бүх шатны ажилтнуудын харилцаа хандлагыг мэргэжлийн түвшинд байгааг онцолж, “Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна хэмээн дүгнэжээ.
Үзсэн: 2671
Tweet