Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргажээ
Хүнс тэжээлийн тусламжийг зудад хамгийн их нэрвэгдсэн 9 аймгийн 72 суманд хүргүүлнэ
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра мэдээлэхдээ, Монгол Улс дахь хүмүүнлэгийн тусламжийн багаас зудтай тэмцэхэд малчдыг дэмжих талаар уриалга гаргасан. Үүний дагуу тусламжийг НҮБ-ын системийн гурван байгууллагаар дамжуулан, аймаг, орон нутгийн малчин өрх, иргэдэд хүргэж байна. Дээрх тусламжийг хөдөө, орон нутгийн, зудад хамгийн их хохирол амссан малчин өрхийн эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12 мянга гаруй хүн хүртэх юм. Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжих мөнгөн тусламж, хүнс болон хэрэгцээт зүйлийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон боловсрол, хүнс тэжээлийн тусламжийг зудад хамгийн их нэрвэгдсэн 9 аймгийн 72 суманд хүргүүлнэ гэлээ.
Үзсэн: 2554
Tweet