5-р сарын 25 нд Улаанбаатар марафон болно
Оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, энэ удаа 34 орны 20 451 хүн оролцохоор бүртгүүлээд байна
5-р сарын 25 нд Улаанбаатар марафон болно. Оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, энэ удаа 34 орны 20 451 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэх юм. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцохоор бүртгүүлжээ.
Үзсэн: 1073
Tweet