Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний номын 35 дахь удаагийн баяр боллоо


Densmaa 2024-05-20 12:05

Бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр хуульчилсан

      2007 оноос эхлэлтэй Үндэсний номын 35 дахь удаагийн баяр боллоо. Ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр хуульчилсан билээ. Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй “Номын баяр” нь энэ удаа “Илүү их уншъя” уриатайгаар болж буй бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог. Харин энэ жилийн баярт 60 гаруй шинэ оролцогч нэмэгдсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн эл баярыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Номын баяр маань жилээс жилд өргөжиж, олон улсын статустай болж байгаад баяртай байна. Энэ баяр уншигч-зохиолчийг уулзуулж, амьд холбоог бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Номын баяр маань КОВИД-ын үеэр ч тасраагүй. Номын энерги хүч агуу гэдгийг бид цар тахлын үеэр энэхүү баярыг зохион байгуулахдаа мэдэрсэн” гэлээ. Мөн 45 мянган номын сан хөмрөгтэй парламентын номын санг тун удахгүй нээлттэй болгохоор болсныг дуулгасан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийхээ дараа “Шилдэг уншигч-анги, хамт олон”, “Шилдэг сурагч хүүхэд”, “Шилдэг ном”, Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”-д шагнал гардуулав.

Үзсэн: 3233

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна