Азийн Хөгжлийн банк 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа
2023 онд тус банк 170 төслийг хамтран санхүүжүүлснээс 38 нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байсан аж
Азийн Хөгжлийн банк 2023 оны үйл ажиллагааны тайлангаа "Тогтвортой хөгжлийн төлөө уур амьсгалын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь" сэдвээр танилцууллаа. 2023 он түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл Ази, Номхон далайн бүсийн 40 сая хүнд шууд нөлөөлснийг онцоллоо. Өнгөрсөн онд Азийн Хөгжлийн банк зээл, буцалтгүй тусламж, батлан даалт, хувьцааны хөрөнгө оруулалт, техникийн туслалцаагаар дамжуулан нийт 23.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. Харин уур амьсгалын чиглэлд 9.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон нь хамгийн өндөр дүн болж байгаа юм. Түүнчлэн 2023 онд тус банк 170 төслийг хамтран санхүүжүүлснээс 38 нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байсан аж.
Үзсэн: 2450
Tweet