“REACH” хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжүүлнэ
Зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрхүүд, тэдний хүүхдүүдэд зориулан хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангах нь төслийн гол зорилго юм
“REACH” хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжүүлэх гэж байна. Зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрхүүд, тэдний хүүхдүүдэд зориулан хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангах нь төслийн гол зорилго юм. Хоёр аймгийн 270 малчин өрх, 18 сумын сургуулийн дотуур байранд хүүхэд хамгааллын эрсдэлийг үнэлж, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлагуудад эрсдэлийг бууруулах зөвлөгөө өгөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчилна. Мөн 270 өрхийн 540 хүүхэд, 18 сургуулийн дотуур байранд амьдарч буй 3,400 хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн, амин дэмийн багц түгээнэ. “Монгол Улсаас зудын нөлөөллийг бууруулах уриалгын дагуу ихээхэн хохирол амссан малчин өрхүүд, тэдний хүүхдүүдэд зориулсан нийгмийн хамгаалал, боловсрол, шим тэжээл, эрүүл мэндийн нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр зорьж байгаа” гэж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц онцлон дурдлаа.
Үзсэн: 2353
Tweet