Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

ХушХан брэнд Европын Холбооны Органик Бүтээгдэхүүний сертификатыг гардан авлаа


Densmaa 2024-05-20 12:05

“Эрүүл хүнсээр дэлхийг дайлна” уриатай ХушХан брэнд тус зах зээлд хөл тавьсан Монголын анхны компани болж байна

     ХушХан брэнд дэлхийн хамгийн өндөр шалгууртай стандартуудын нэг болох Европын Холбооны Органик Бүтээгдэхүүний сертификатыг амжилттай гардан авлаа. Европын Холбооны Органик Стандарт нь  түүхий эдийг  бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л шатанд хүнсний аюулгүй байдлыг хангаж,  химийн бодис ашиглахгүй, хүний эрүүл мэндийг дээдлэхийн зэрэгцээ байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглан, хамгаалж, эко системд сөрөг нөлөөлөлгүй үйлдвэрлэл эрхэлж, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулж буй компаниудад олгогддог нэр хүндтэй баталгаажуулалт юм. Европын Холбооны Органик Стандарт нь зөвхөн Европын холбооны улсуудаас гадна  олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд  баталгаажуулалт хийгдсэн бүтээгдэхүүнийг “Органик” шошготой борлуулах зөвшөөрлийг олгодог. Уг стандартын шошго нь хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, байгалийн олон янз байдлыг хадгалах, хамгаалахад чиглэсэн хариуцлагатай үйлдвэрлэлийг илэрхийлэхээс гадна, гений өөрчлөлтгүй байдлыг тодотгодог тул хэрэглэгч нар зөвхөн тус шошготой   бүтээгдэхүүнийг өргөнөөр худалдан авах хандлагатай байдаг билээ. Дэлхий дахинд органик хүнсний бүтээгдэхүүн нийт зах зээлийн 10%-ийг эзэлдэг. “Эрүүл хүнсээр дэлхийг дайлна” уриатай ХушХан брэнд тус зах зээлд хөл тавьсан Монголын анхны компани болж байна. Улмаар Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тэр дундаа органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн тавцанд гаргахад нэг шат ахиулсан онцлох үйл явдал боллоо.

Үзсэн: 2477

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна