Есүнгэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ
Уг хоёр ойг бүтэн жил тэмдэглэхээр 20 шахам хөтөлбөр, төлөвлөгөө гаргаад байна
“Чингисийн чулууны бичиг” нэрээрээ алдаршсан Есүнгэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайжийн шүлэгт бичээс буюу Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг энэ онд ёслон тэмдэглэхээр тогтсон. Уг хоёр ойг тэмдэглэхээр 20 шахам хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаад байна. Монголын алтан ургийн язгууртан, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Цогт хунтайжийн өлгий нутаг Булган аймгийн Баяннуур суманд байдаг “Сэтгэшгүй чандмань” сүмийн туурьд яруу найргийн наадам зохион байгуулна. Энэ наадамдаа уран бичээчдийг урьж уран бичлэгийн үзүүлэн тоглолт, яруу найргийн наадамтайгаа хамтатган Цогт хунтайжийн шүлгүүдийг уран бичлэгээр бичих уралдааныг зарлаж байна.
Үзсэн: 2999
Tweet