Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг зохион байгууллаа
Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь соёл болон боловсролын байгууллагуудыг түлхүү оролцуулахад анхаарсан явдал хэмээв
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд Европын өдөрлөгийг зохион байгууллаа. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз "Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь соёл болон боловсролын байгууллагуудыг түлхүү оролцуулахад анхаарсан явдал юм. Тухайлбал, Европын Холбооны асарт гэхэд европын улс орнуудад сурах боломж, тэр дундаа Эрасмус+ тэтгэлгийг танилцуулж байна” хэмээв. Өдөрлөгийн үеэр төв талбайгаар зочилсон дотоод гадаадын иргэд тус холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол амттанаар дайлуулж, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзэж, боловсролын солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, төгсөгчидтэй уулзаж зөвлөгөө авав. Монгол Улс болон Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй юм.
Үзсэн: 2281
Tweet