Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 80 гаруй хүүхдийн хамт мод тарилаа
Цаашид айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарьж ургуулан, эрүүл орчинд ажиллаж амьдрахын төлөө улам хичээн зүтгэхийг уриалав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхдийн хамт мод тарилаа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга гэж үздгээ Ерөнхийлөгч энэ үеэр хэлсэн юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж ургуулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Цаашид айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд ажиллаж амьдрахын төлөө улам хичээн зүтгэхийг уриалсан юм.
Үзсэн: 2354
Tweet