Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны хатагтай Элина Штайнерте монгол оронд айлчилж байна
Дэд хорооны гишүүд 2017 онд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар тайлан гаргаж, холбогдох зөвлөмж өгч байсан юм
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Дэд хорооны хатагтай Элина Штайнерте тэргүүтэй гишүүд Гадаад харилцааны яаманд монголын төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөл оролцож, Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколоор хүлээсэн үүргийн биелэлт, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээрх хууль, эрх зүйн орчин, шинэчлэлийн талаар танилцуулав. Дэд хорооны гишүүд 2017 онд Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар тайлан гаргаж, холбогдох зөвлөмж өгч байсан юм.
Үзсэн: 2224
Tweet